13 Nov 2008
Хайр гэдэг чинь энэ л юм болвуу?
Хуйсагнуур хаврын тэр л өдөр
Хувиршгүй сэтгэлийн илчинд зогсох
Халуухан насны аагь
Хиргүйхэн тунгалаг сэтгэл
Хайр гэдэг чинь энэсэн билүү
Хайр гэдэг чинь юусан бил ээ!
Цэцгийн гурван сардаа
Цэнгэл эдэлсэн өдрүүд
Цэвэр ариун сэтгэлийг
Цээжинд нуусан бодрол
Хайр гэдэг чинь энэсэн билүү
Хайр гэдэг чинь юусан бил ээ!
Уйтай намрын гэгээн гуниг дор
Ухаар ч амжаагүй бүхнийг
Уйлж л ухаарах агшинд
Уярч л үлдсэн зүрх
Хайр гэдэг чинь энэсэн билүү
Хайр гэдэг чинь юусан бил ээ!
Сэтгэлд нэгийг шивнэх
Сэвсгэр зөөлөн цасан дээр
Хайртай гэж бичсэн
Хөөрхий тэр нэг банди
Хайр гэдэг чинь энэсэн билүү
Хайр гэдэг чинь юусан бил ээ!
Жилийн дөрвөн улиралд сэвтээ нь үгүй сэтгэл
Жил хүрэхгүй хугацаанд санасан нь дэндүү итгэл
Гансрах гайхахын цагт түших нь дэндүү хайр
Гуних нь үгүй сэтгэлдээ Галдандашын ээж
Хайр гэдэг чинь энэ л юм болвуу
Хайр гэдэг чинь юусан билээ!!!
2008. 11.13. УБ хот.
Тавилан ганцыг гуйхсан даа!
3 Sept 2008
Болормаа!
Ботгон нүдэнд цийлэлзэх хайрын сувдан нулимс
Онгон хайрын уяа Монгол бүсгүйн намба
Ланчигаар дүүрэн хорвоод
Онож түшсэн амраг
Рашаан булгийн усыг ханьсаж хүртэх заяа
Мандан бадрах сэтгэлийг төрүүлэх нь дэндүү итгэл
Ариун бүхний бэлгэдэл
Амраг хайртай чи минь!
Хайрт чамтайгаа учирсандаа туйлийн их баярлаж ,аз жаргалаар дүүрэн явдаг шүү!Ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэж чангаас чанга тэврэн үнсъе!2008.09.02.Улаанбаатар.
19 Aug 2008
Хайртай болжээ...!
Шувууд нь ирчихсэн нуур шиг сэтгэлд нэг л гоёхон
Шүүлэгт бэлдэх оюутан шиг зүрх нэг л дэнслэнхэн
Үүл нь нүүсэн тэнгэр шиг итгэл нэг л цэлмэг
Үлгэр сонсох хүүхэд шиг бодолд нэг л амттайхан
Xэлж ирдэггүй хайр хүрээд ирэх нь энсэнүү!
Xүний жаахан охин намайг эзэмдэх нь энэ үү!
Сэтгэлийн минь нууранд дураараа буух хунсануу!
Сэржим өргдөг хурууг бэлзэгээр мялаах дагинсануу!
2008.08.19.Улаанбаатар хот .
Шүүлэгт бэлдэх оюутан шиг зүрх нэг л дэнслэнхэн
Үүл нь нүүсэн тэнгэр шиг итгэл нэг л цэлмэг
Үлгэр сонсох хүүхэд шиг бодолд нэг л амттайхан
Xэлж ирдэггүй хайр хүрээд ирэх нь энсэнүү!
Xүний жаахан охин намайг эзэмдэх нь энэ үү!
Сэтгэлийн минь нууранд дураараа буух хунсануу!
Сэржим өргдөг хурууг бэлзэгээр мялаах дагинсануу!
2008.08.19.Улаанбаатар хот .
Агсрал
Дуртай нь олж төрдөггүй юм миний Монголыг
Дуулсан нь биширдэг юм миний Монголыг
Гуйсанд нь олддоггүй юм Монгол заяа
Гуагалсанд нь заяадаггүй юм Монгол омог
Морьтой хийморийг онож төрсөндөө би аарханам
Монгол омгыг биширч өссөндөө би агсарнам!
Хуурынх нь эгшгэнд хорвоо багтдаг юм миний Монголын
Хөвчин ойд нь буга урамддаг юм миний Монголын
Хөх тэнгэрт нь бүргэд хальдаг юм миний Монголын
Хүүгийнх нь сэтгэлд дэлхий багаддаг юм миний Монголын
Уртын дууны шуранхайд бүүвэйлүүлж өссөндөө би эгшиглэнт
Уудам талдаа тоглож өссөндөө би тэнгэрлэг!
Элгэн үрээ харьд мордоход уйлдаг юм Монголын тэнгэр
Эргэх учралаа андгайлж морддог юм Монгол хүү
Энэ л Монголыг олж ирсэн заяандаа би баярлана
Энэ л Монголдоо үхэх тавиландаа би бахархана
Эцэг өвгөдийн минь өвлүүлж үлдээсэн их хувь заяа
Энэхэн замбуулинг гайхан чичрүүлсэн миний Монголоо! 2002.07.28 Сөүл.
Subscribe to:
Posts (Atom)